“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Цаг агаарын хүнд нөхцөлд аюулгүй байдлаа хангахдаа гол төлөв дулаан хувцаслаж, гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнтэй хамт малд явдаг, үр хүүхдээ харах хүнгүй үед нөхөр нь ганцаараа малдаа явах зэргээр зохицуулдаг байна. Үүний зэрэгцээ хүн бүл цөөтэй малчин эмэгтэйчүүд цаг агаар муу үед бага насны хүүхдээ гэртээ үлдээж, малдаа явах тохиолдол олонтаа гардаг ажээ. Тохиолдол 2.11. Ам бүл цөөтэй учир өвөл цас ихтэй, цаг агаарын хүнд нөхцөлд мал маллах хүндрэлтэй байдаг. Нэг удаа мал цасан шуурганд уруудаад нөхөр бид хоёр хойноос нь явсан. Ингэхдээ 3 настай хүүгээ гэртээ уяж орхиод, галаа сайн түлээд түгжээд явсан. Тэр шөнөдөө малаа олж чадалгүй хээр хоносон. Хүү гэртээ ганцаараа яаж байгаа бол гэж их санаа зовсон. Аз болоход муу юм болоогүй... (Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Малчид мал аж ахуй эрхлэхдээ бэлчээр болон хүн малын ундны усны эх үүсвэрээ харж нүүдэллэдэг. Ундны ус, түлээ түлшээ бэлтгэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгааг тодруулахад санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэй 378 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 2.10. Хүндрэл бэрхшээл № 1. 2. 3. 4. 5. 6. 7. Ундны ус, түлээ түлшээ бэлтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл Холоос ундны ус, түлээ түлшээ зөөвөрлөдөг Гол ус, худгаа дагаж нүүдэлдэг учир хүндрэл, бэрхшээл гайгүй Ундны ус, түлээ түлшээ зөөх машин тэрэг, ачлагын мал байхгүй Түлээ түлшээ худалдаж авдаг, олдоц муу байдаг Аргал хөрзөн, унасан мод бэлтгэдэг Эдийн засаг муу байгаагаас түлээ түлш авахад хэцүү байна Худгийн усны гарц муу, их гүнээс гаргаж авдаг Нийт Хариулт Хувь 165 140 43.6 37 59 16 8 3 2 2.1 0.7 0.5 1 378 0.2 100 Судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүд түлшний хэрэглээний хувьд аргал хөрзөн, мод, заг, бургас, үртэс, нүүрс ашигладаг бөгөөд ердийн галлагаатай зуухтай гэжээ. Харин бороо их орж, үеэр буусан жил аргал хөрзөнг үерийн ус хамж урсгадаг учраас түлээ түлшиндээ хэрэглэх боломжгүй болдог байна. Тохиолдол 2.12. Манай суманд заг түлшинд хэрэглэхийг хориглосон. Ингээд бидэнд түлээ түлшний асуудал хүндрэлтэй болсон. Одоо суманд нүүрс тээвэрлэн авчрах болсон тул нүүрс худалдан авч түлээ түлшинд хэрэглэж байна... (Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас 30

اختر الفقرة المستهدفة3