БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
19
Цахим асуулга нь орон зайн хувьд хүрэхэд хүндрэлтэй газарт хүрэх, хугацаа
хэмнэх, зорилтот бүлгийг оролцуулах боломжтой, олон хүнийг зэрэг хамруулсан,
газар зүйн байршил хамаарахгүй нэгэн зэрэг өргөн цар хүрээтэй явуулах боломжтой,
богино хугацаанд их хэмжээний мэдээлэл цуглуулахад боломжтой зэргээр давуу
талтай юм.
Цахим асуулгын сул тал нь хариултыг сонголтоор өгч байгаа учир судалгаанд
оролцогчдын санаа бодлыг бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй тул ярилцлагын
аргыг хослуулан хэрэглэж, тухайн асуудлыг олон талаас нь тодруулж, нөхцөл
байдлыг тодорхойллоо.
Судалгаанд нийт 2,175 үүнээс 1,658 хүүхэд оролцсон бөгөөд цахим асуулгад
оролцогчдын нэр төрийг эрхэмлэх, хувь хүний нууцыг хадгалах, үнэн зөв мэдээлэл
олж авах зорилгоор оролцогчдод хувийн чанартай мэдээллийг илрүүлэх асуулт
оруулаагүй болно.
Чанарын судалгааны түүврээс хүүхдийн хөдөлмөрийн хэлбэрүүдийг илрүүлэх
боломж харьцангуй бага байсан тул цахим асуулгын судалгааг нийтэд, нээлттэй
байдлаар 21 аймаг, 9 дүүргээс 7 өдрийн туршид авсан бөгөөд үүнд судалгаанд
зорилтот бүлгийн, бүх насныхан болон аймаг, орон нутгийн төлөөллийг хамруулсан.
Судалгаанд оролцсон хүүхдүүд өөрсдийн болон эцэг, эх, ажил олгогчийн
талаар мэдээлэл өгч, өөрт тохиолдсон бэрхшээл, хувийн амьдрал, ажлын байрны
дарамт, хүчирхийлэл байдаг эсэх, ажил олгогчийн харилцаа, хандлага, ялгаварлан
гадуурхалт, цалин хөлсний асуудлаар эргэлзэх, татгалзах асуудал цөөнгүй гаргаж
байсан. Цахим асуулга нь үнэн бодит мэдээлэл цуглуулахад хамгийн үр дүнтэй
аргын нэг тул судалгааны үр дүнд эерэг нөлөөг үзүүлсэн гэж үзэж байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай
ОУХБ-ын 1З8 дугаар конвенцод заасан насны ангиллаар, хүйсээр ялган харвал
дараах хүснэгтэд тусгасан үр дүн харагдана.
Хүснэгт 8. Судалгаанд хамрагдсан хүүхдийн тоо, насны бүлгээр, хүйсээр
Д/д
Насны ангилал
Эмэгтэй
Эрэгтэй
Нийт
1
5-11 нас
83
60
143
2
12-14 нас
256
147
403
3
15-18 нас
652
460
1,112
Нийт
991
667
1,658