ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 10 Гэвч ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хайсан иргэдийн хот руу чиглэсэн хөдөлгөөн буурахгүй байна. Мөн жил ирэх тусам Улаанбаатар хотод оршин суух иргэдийн тоо өсөн нэмэгдэж 2018 онтой харьцуулахад 2020 оны байдлаар 5 хувиар өссөн нь доорх хүснэгтээс харагдаж байна. Хүснэгт 1. Монгол Улсын хүн амын тоо, байршлаар Д/д Байршлаар 2018 2019 2020 1 Бүгд 3,238,479 3,296,866 3,357,542 2 Хот 2,197,970 2,258,981 2,316,499 3 Аймаг, орон нутаг 1,040,509 1,037,885 1,041,043 Монгол Улсад 2018 онд 894,496 өрх албан ёсоор бүртгэгдсэн бол 2020 оны байдлаар 908,712 өрх бүртгэгдэн, 2 хувиар өсжээ. Хүснэгт 2. Монгол Улсын өрхийн тоо, оноор Д/д Улсын хэмжээнд 2018 2019 2020 1 Нэгдсэн дүн 894,496 897,427 908,712 Улсын хэмжээнд 0-18 насны хүүхдийн тоо 2018 оны байдлаар 1,133,945 байсан нь 2020 онд 1,200,531 болж өсжээ. Харин 2020 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд бүтэн өнчин 3,036 хүүхэд, хагас өнчин 35,000 хүүхэд бүртгэгдсэн байна.4 Өрх толгойлсон 86,535 эцэг, эсвэл эх ганцаараа хүүхэдтэйгээ амьдардгаас 81,3 хувь нь эх, 18,7 хувь нь эцэг байна. Шүүхийн шийдвэрээр 2019 онд нийт 2,167 хүүхэд тэтгэлэг тогтоолгосон бол тэтгэлэг тогтоолгосон нийт хүүхдийн 49.1 хувь нь тэтгэлгээ тогтмол авч чадахгүй байна. Нийслэлийн хэмжээнд 2018 онд явуулсан судалгаагаар орцны жижүүр ажилтай гэр бүлд 526 хүүхэд, нийтийн байр түрээслэгч гэр бүлд 1,036 хүүхэд, орон гэргүй тэнэмэл гэр бүлд 363 хүүхэд амьдарч байв.5 Боловсролын суурь үйлчилгээний чанарын жигд бус байдал, хүртээмжийн ялгааг ҮСХ, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү: http://www2.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0300_008V1&fbclid=IwAR2vGtR4_ ID9ff9qfEsnuLlP0sJWRH7z1C639XPHXjrFW-5z3S_LHje_QjM, http://www2.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0300_071V3&fbclid=IwAR1EdFOVii2O5k5sem_ I8375oqPtDs6s1eV92Xwkgb93JFua1sDD22kvw8I 5 Дэлхийн зөн Монгол ОУБ, Тогтвортой хөгжлийн санаачилга ТББ, “Хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал” судалгааны тайлан, 2021 он, 16 дугаар тал. 4

اختر الفقرة المستهدفة3