БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
9
1.2. Монгол Улсын хүүхдийн эрхийг хангах нийгэм, эдийн засгийн
орчин
Монгол Улс 2020 оны байдлаар 3,3 сая хүн амтай, 1,56 сая хавтгай дөрвөлжин
км газар нутагтай, хүн амын нягтралаараа дэлхийн хамгийн багад тооцогддог,
байгалийн баялагт түшиглэсэн үйл ажиллагаа явуулахад харьцангуй давуу талтай
байх боломжтой1 гэжээ.
ҮСХ-ны Ажиллах хүчний судалгааны 2020 оны 03 дугаар улирлын дүнгээр
Монгол Улсын нийт ажиллагчдын 24,6 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 4,6 хувь нь
уул уурхайн салбарт, 17,2 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт, 53,6 хувь худалдаа,
үйлчилгээний салбарт ногдож байна. Эндээс үзэхэд эдийн засгийн хямралын үед
хамгийн анхаарал хандуулах ёстой салбар бол худалдаа, үйлчилгээний салбар гэдэг
нь харагдаж байна. Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх
үнээр) 2020 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 7,0 хувиар буурсан байна. ДНБ-ий
7,3 хувийн бууралтын (-1.5) пункт нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт,
(-1.5) пункт нь тээвэр, мэдээлэл, холбооны салбарт ногдож байна.2
Сүүлийн жилүүдэд манай орны ядуурал дорвитой буураагүй, орлогын тэгш
бус байдал ч анхаарал татах боллоо. Ядуурлын түвшинг цаашид үргэлжлүүлэн
бууруулах нь чухал байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн тогтвортой,
хүртээмжтэй өсөлт гол үүрэгтэй. Хүртээмжтэй өсөлт нь дан ганц эдийн засгийн
хэмжээг тэлэх бус, мөн нийгмийн эмзэг бүлгийн амьжиргааг сайжруулах тухай
асуудал юм.3
Өрх гэр, хувь хүний онцлог, шинж чанарууд ядууралд хүргэх магадлалд ихээхэн
нөлөөлдөг. Өрхийн тэргүүлэгч нь бүрэн дундаас доогуур боловсролтой, ажилгүй,
эсвэл хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, ялангуяа малчин бол ядуурлын түвшин
хамгийн өндөр харагдаж байна. Түүнчлэн албан бус эдийн засаг дахь хөдөлмөр
эрхлэлт болон бүтээмж багатай хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрүүд өргөн тархсан.
Улирлын чанартай хөдөлмөр эрхлэгчид, хөдөөгөөс хот руу шилжин ирэгсэд,
ялангуяа залуучууд гэх мэт тодорхой бүлгүүдийн ажилгүйдэл, албан бус хөдөлмөр
эрхлэлт өссөн байна. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн дийлэнх хувийг үйл
ажиллагаа нь улирлын чанартай байдаг малчид болон барилгын ажиллагчид
бүрдүүлж байна.
Азийн хөгжлийн банк, “Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв” УБ, 2020 он, 4 дүгээр хуудас.
ҮСХ, “Кроновирус ба эдийн засаг”, 2021 оны 10 дугаар сар, 4 дүгээр хуудас.
3
Монгол банк, Судалгааны тайлан №5, 2020 он.
1
2