Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил
Цагаач ажилчид ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенц 199015:
Конвенцоор цагаач ажилчид нь уугуул үндэстний нэгэн адил ажлын байртай байх, адил тэгш хандуулах эрхийг
баталгаажуулахыг зорьдог. Үүний хамт бүх цагаач ажилчид нь наад захын хамгаалалтын жишиг хэм хэмжээнд
хамгаалагдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 200616:
Конвенцоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хандив тусламж, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын
үйлчилгээний “объект” бус эрх бүхий нийгмийн идэвхитэй гишүүн “субъект” хэмээн үзэх сэтгэлгээний өөрчлөлтийг
авчирсан. Үүнд тэд бол эрхээ шаардаж, өөрсдийнхөө амьдралын төлөө шийдвэр гаргах чадвартай гэдгийг
онцолсон байдаг.
Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын Тунхаглал 200717:
Колоничлолын явцад газар нутаг, бусад эд баялаг, нөөцөөсөө салан түүхийн шударга бус явдалтай тулгарч буй
уугуул ард түмнийг уг Тунхаглалаар тодорхойлжээ. Өөрсдийн түүхэн соёл, уламжлал, бүтцээ хадгалан үлдэх,
хөгжүүлэх, өөрсдийн хэрэгцээ, хүсэл тэмүүлэл авч үлдэх уугуул хүмүүсийн эрхийг тодорхойлсон байдаг.
Уугуул хүмүүсийн талаарх НҮБ-ын Чуулганы 11 дэх хуралдааны нээлтэд Австралийн уугуул үндэстний төлөөлөл оролцож байгаа нь.
НҮБ-ын фото зургийг Девра Беркович
3.1 Олон улсын хүний эрхийн тогтолцоо – Практикт
Аливаа гэрээ нь тодорхой дүрмийн хүрээнд улс орнуудын харилцан тохиролцсон баримт бичиг юм. Олон улсын
гэрээ нь конвенц, пакт, дүрэм, протокол, гэрээ зэрэг ялгаатай нэр бүхий олон төрөл байдаг. Гэрээ нь түүнд нэгдэн
орсон улс орнуудад гэрээнд заасан зүйлийг зөвшөөрснөөр үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил хэлбэртэй
болдог буюу өөрөөр хэлбэл тухайн улс орнууд хүлээн зөвшөөрснөөр “гэрээний тал” болдог.18
15
16
17
18
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CMW.aspx.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/HRBodies/CRPD/Pages/ConventionRightsPersonsWithDisabilities.aspx.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ohchr.org/EN/Issues/IPeoples/Pages/Declaration.aspx.
“Хүний эрхийг бүх нийтэд”, НҮБ, Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу: www.un.org/en/globalissues/briefingpapers/humanrights/index.shtml.
Бүлэг 1: Хүний эрх үндсэн ойлголт
7