Нэгдүгээр хэсэг. Хүний эрхийн боловсролын оршил
1789: Хүний ба иргэний эрхийн тухай Францын тунхаглал: Франц улс хэмжээгүй эрхт хаант засгаас
татгалзаж, ардчилсан засаглалтай болох шилжилтийн үндсийг бүрдүүлсэн. Мөн эрх чөлөөтэй, өмчтэй,
аюулгүй байх эрх болон эрхээ аливаа дарамт шахалтаас хамгаалуулах жам ёсны эрхийг тодорхойлжээ.
Хааны эрх хэмжээг хүн бүр хуулийн өмнө эрх тэгш хэмээх зарчмаар хязгаарлажээ.
1863: Чөлөөлөлтийн тунхаг: Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Авраам Линкольн боолчуудын эрх
чөлөөтэй болсныг зарлан тунхаглажээ.
1893: Чөлөөлөлтийн тунхаг: Шинэ Зеланд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс
болжээ.
1919: Үндэстнүүдийн холбооны гэрээ: Дэлхийн I дайн дуусмагц улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих,
мөргөлдөөнөөс зайлсхийхийг уриалж батлагдсан. Лигийн гишүүн улсууд нь асуудлыг тайван замаар
шийдвэрлэх арга замыг олох хүртэл дайн эхлүүлэхгүй байхыг уриалжээ. Уг гэрээнд АНУ нэгдээгүй, мөн
Япон, Итали, Герман улс гэрээнээс гарснаар хүчин чадал ихэд суларжээ.
Нью-Йорк дахь НҮБ-ын үзэсгэлэн, 1943 оны 3 дугаар сар, Улс үндэснүүдийн төрийн сүлд болон тамгыг байрлуулсан
байна. Фото зургийг Маржори Коллинс,
3. ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТОГТОЛЦОО
Хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хуульчлах алхмууд хийгдсээр байлаа. Дэлхийн 2-р дайны үед тохиолдсон зүйлс
нь олон улсын ха��тын нийгэмлэгийг хүний эрхийг хамгаалах олон улсын нийтлэг хэм хэмжээ боловсруулахыг
уриалсан гол алхам болов.
1945 онд НҮБ-ын дүрмийг баталсан бөгөөд үүнд энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, мөн нийгэм,
эдийн засгийн, соёлын болон хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг үүрэг болгожээ. Ердөө
гурван жилийн дараа, 1948 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг6 баталжээ.
Тунхаглалыг батлахад 48 гишүүн улс оролцож санал өгсний7 олонх нь Өрнийн бус соёлтой улсууд байсан бөгөөд
6
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу. www.un.org/en/documents/udhr/index.shtml.
7
Дараах орнууд Тунхаглалыг батлахад санал өгжээ. Афганистан, Аргентин, Австрали, Бельги, Боливи, Бразил, Бирм, Канад, Чили,
Хятад, Колумб, Коста Рика, Куба, Дани, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Эквадор, Египет, Эл Сальвадор, Этиоп, Франц,
Грек, Гватемал, Гаити, Исланд, Энэтхэг, Иран, Ирак, Ливан, Либери, Люксембург, Мексик, Голланд, Шинэ Зеланд, Никарагуа,
Норвеги, Пакистан, Панам, Парагвай, Перу, Филиппин, Тайланд, Швед, Сири, Турк, Их Британи, АНУ, Уругвай болон Венесуэл
Бүлэг 1: Хүний эрх үндсэн ойлголт
5